Wednesday, September 12, 2007

Хүчинд автагдалт...

Аргагүй хүсээгүй ч ийм үе байх юм. Үүнийг ихэвчлэн эцэг эх, хань бологч, тоотой хэдэн андууддаа зөвшөөрөх юм. Зөвшөөрөхдөө бус хүндэлж буйн илрэл байж болох юм. Хөдөөгүүр өнгөрүүлсэн 3хан хоног бас л ховрын цаг хугацаа байвшив. Шинэ шөл ууж, тарваганы боолт идээд л, шөнийн тэнгэрт гялалзах үй түмэн оддыг ширтээд л... бас л янзтай. Ядралтын 1г зэрэгтэй хүн хотруу явах тусам инээмсэглэл тодроод байвшүү өөрийн эрхгүй.
Дараагийн хэд хоног мөн л цаг хугацаа ах гуай надтай халз уралдав. Багын нөхдүүд, их сургуулийн андууд дараалан утас цохиод уулзаж учирч ууж идэж, хөөрөлдөж суув. Ихэнх нь аав ээжүүд болцгоогоод, үрс нь гэж ямар ч хөлдүү сэтгэлтнийг инээмсэглүүлээд байлгаж чадах хүчтэнүүд өсөн төрниж байх юм. Намуухан ая, амьд хөгжим хааяа чихэндээ наачихдаг хүн, олонхын эрх ашгийг хүндлээд, хамт байлцах хүсэлдээ дийлдэгдээд транс электро, түм бужигнасан орчинд хаа нэг орох шаардлага гарахын. Тийм орчинд ажиглагчийнхаа дүрд шилжээд, хөмсгөө зангидахдаа сурамгай гэж.