Monday, October 22, 2007

Дэндүү их хайртайдаа чамтай би ханилахгүй...

Дэндүү их хайртайдаа
Чамтай би ханилахгүй
Дэргэд чинь өнгөө гээж
Дээлэнд чинь нулимсаа шингээхгүй
Унаж боссон амьдралд
Уусан байхыг чинь харахгүй
Уруулд чинь духаа наагаад
Учирлаж гуйхгүй

Дэндүү хайртайдаа
Чамтай би ханилахгүй
Хардахын зовлон эдлүүлж
Хажууд чинь би гоёхгүй
Зовлон жаргалын сүүдэрт
Зогдор чинь буухыг үзэхгүй
Өвөрт чинь гандаж
Өөрийг чинь элээхгүй

Дэндүү хайртайдаа
Чамтай би ханилахгүй
Зүс сайханд хууртаж
Зүрхээ эмтлэхийг чинь мэдэхгүй
Өнчрөлийн гашуунд сэтгэлээ үйн
Өр чинь сэмрэхийг тэвчихгүй
Өтлөхийн үнэнд гүйцэгдсэн
Өндрөөс унахдаа өвдөгийг чинь мэдэхгүй

Дэндүү хайртайдаа
Чамтай би ханилахгүй ээ.

/Р. Эмүжин/

Sunday, October 14, 2007

Хариулт...

Та ном цуглуулдаг уу? ямар төрлийн номонд дуртай вэ?
гэсэн асуулттай таараадхав. Шууд "хүн ном"-нд дуртай, цуглуулдаггүй, гэхдээ сайтар бодвол цуглаатай л байгаам байна, дотор минь, гээл хариулж суух юм өөртөө. Тэгээд бусдын хариултыг анзаарав, детектив, роман, төрөл хамаарахгүй уншдаг гэх. Бага зэргийн гайхшрал... Бусдын ном зохиол, бүтээлд мэдээж дурладаг. гэвч Би яагаад "хүн ном"-д илүүтэйгээр дурладаг юм бол? Надтай төстэйгээр "хүн ном"-д дурлагчид хэр олон бол? "Хүн ном"-ын хуудсыг зүгээр номны хуудас эргүүлэхээс илүү "амттай" болоодуу? хэдэн үг агаарт хийсгээд "хүн ном"-ын сэтгэлийн хөдлөл, нарийхаан утсыг ч хөндөөд өөрөө сэтгэлээ уудалтал нь хүлээдэг болоодуу? чимээ анирыг эвдэн дуу авиаг нь сонсдог болоодуу? магадгүй, хэвлэлийн үйлдвэрээс гараад хэнд ч уншигдаагүй шинэхэн цаасан номоос илүүтэйгээр, яг тэр мөчид засваргүйрээр, үг үсгийн алдаатай ч гэсэн фантаазаас илүү амьдрал, проблем, баяр гуниг ханхалах үгс хөвөрч, уншаад дуусашгүй мэт нэгэн ном нүдний өмнө үзэгдэж, баригдаж, мэдрэгдэж байдаг болоодуу? гээл асуусан дотроос "тиймээ" л гэж байна. тэхээр нь "аан" л гэлээ.
Харин бусдаас ингэж асуувал хэрхэн хариулах бол? гээл дахиад л дотор нөхрөөс тусламж хүсэв. "ажиглая 2уул" гэх шиг болох юм.

Thursday, October 11, 2007

Би эгэл хүн...

Биеэрээ ч, сэтгэлээрээ ч эгэл хүн
Уйлахад нулимс арчдаг гараас минь үнэтэй алчуур үгүй,
Уухад үргэлж загнадаг нөхдөөс минь илүү ухаантан үгүй,
Унтахад толгой илбэдэг ээжээс минь илүү ачтан үгүй,

Би эгэл хүн!

Олон намрын бороонд шавшуулж явахдаа
Орчлон дэлхийн аугаа сайханд дурласан,
Оройтсон сартай цуг хээр хонохдоо
Онгон тал дээр хот босохыг зүүдэлсэн.

Би эгэл хүн!

Аян замд явах сайхан ч, эргэж ирэх бүр сайхан,
Амраг бүсгүйдээ магтуулах сайхан ч, зэмлүүлэх бүр сайхан.
Аливаад хянуур болгоомжтой улс намайг хурц зантай гэлцдэг ч
Алганы хонхорт үл тогтох бөөрөнхий байхыг хүсээгүй!

Би эгэл хүн!

Харыг хар, цагааныг цагаанаар нь хэлж,
Хан хорвоод нөхөр, дайсан байдгийг ялгана,
Нөхөдтэйгээ ууна ч, дуулна ч...
Нөмөр болсон гэртээ наргина ч, жаргана ч...

Би эгэл хүн!

Амьдрал минь уртхан тууж ч бай,
Аль эсхүл богинохон шүлэг шиг ч бай,
Уншиж дуусахад хувь заяа минь
Уйтгар төрүүлэхгүйг мэдэж байна.

Би эгэл хүн!

...Хүүхэд шиг агшин зуур гомдоод, дорхноо мартдаг!
Болох болохгүй хэрэгт өөрийгөө өмгөөлөн, хэцүү үг хэлчихээд
Сүүлд нь амаа барьдаг!

Би эгэл хүн!

/О. Дашбалбар/

Tuesday, October 9, 2007

Миний шүтээн...




>...Би эмэгтэй хүнийг шүтдэг
Би эх хүнийг шүтдэг
Би ээжийгээн шүтдгийм...

Tuesday, October 2, 2007

Philip Kirkorov -Zhestokaya lyubov (Cruel love)

...
А, я и не знал, что любовь может быть жестокой
А, сердце таким одиноким, я не знал, я не знал
Но всё равно я тебе желаю счастье
Нам не зачем больше встречаться я всё сказал, я всё сказал ...

Monday, October 1, 2007

Өндөр өө өндөр...

Бахархамаар, хийж чадаж бгаам чинь яахийм гээд бодоход ч таашаал бусдад өгч, өөрөө авч чадаж бгаа монголчууд маань олоон байна. Л. Өлзийтөгс, Б. Шүүдэрцэцэг... Бүсгүй хүн болгон эдэн шиг байх албагүй, уулнаасаа ийм бүсгүйчүүд ховор байсан нь амттай... Хувь хүмүүс талаас нь судалж сонирхож байсангүй, бүтээлүүдийг нь сонирхож байлаа санамсаргүйгээр. би таалсан. энгийн, сайхан хэлдэг, бичдэг. гэхдээ толгой тархи соронздож чаджийна. энгийн боловч наалдацтай, жинтэй. Мөн н.Ганчимэг, н.Эмүжин гэх бүсгүйчүүлийн бүтээлүүд таашаал төрүүлдэг. гээд бодохнээ зөндөөм байнадаг шүү. гэхдээ амрий...

Өөрийгөө тойруулж барьсан хашаа минь
Өндөр
Өөрийгөө тойруулж босгосон хэрэм минь
Өндөр
Явж явж ирсэн орондоо
Ядарч байж босгосон шорондоо
Зүрхээ атгасан шигээ
Сэтгэлээ тагласан шигээ
Зүгээр л тэрийн хэвтсүгэй гэтэл
Хөл гарын минь хаа нэгтэйгээс
Хүн л бололтой уйлж сонсогдоод
Булан тохойны минь хаа нэгтэйгээс
Бурхан л бололтой ёолж сонсогдоод
Өөрийгөө тойруулж барьсан хашаа минь
Өндөр өө өндөр.
/Л. Өлзийтөгс/