Thursday, April 23, 2009

Чи...

Чамаас єєр хэн ч намайг
Тийм ихээр зовоож байгаагvй
Чамаас єєр хэнийг ч би
Тийм удаанаар хvлээж байгаагvй
Єєр хэн ч намайг
Чам шиг євтгєж байгаагvй
Єєр хэнийг ч би
Чам шиг хайрлаж байгаагvй


Ус шиг, цас шиг, мєс шиг
Гал шиг, салхи шиг, чи минь...


Чи л ганцаараа бусадтай адилгvй байдаг
Чи л ганцаараа бусад шиг байдаг
Хамгаас ичгvvргvй, хамгаас зовиуртай
Хамгаас бvдvvлэг гэвч
Хамгаас эрхэмсэг чи минь
Би чамайг тэвчиж чаддаггvй
Би чамайг л тэвчиж чаддаг
Би чамаас залхдаг
Би чамаас залхдаггvй
Сайхнаас сайхан муугаас муу болон хувирдаг чи
Чиний дэргэд би ер бусын амгалан байдаг
Чиний дэргэд би ердийнхєєсєє чєлєєтєй, энгийн байдаг
Хэн намайг чам шиг галзууруулаагvй
Хэн ч намайг чам шиг тайтгаруулаагvй
Хэн ч намайг чам шиг орхиж яваагvй
Хэн ч над руу чам шиг ирээгvй
Єєр хэний ч биш чиний дэргэд би
Єєрєєрєє байж чаддаг


Ус шиг, цас шиг, мєс шиг
Гал шиг, салхи шиг чи минь...


/Б.Эрдэнэсолонго/

Monday, April 20, 2009

Мэдрэмж...

"Аянгын бороо" жүжиг - таалагдсан. Зохиол, найруулга, дүр сонголт, дүрдээ оролт . "Ийм" л бүтээлийг хүсдэг. Цөөн хэдэн үзэгчийн талаас илүүтэй нь "хошин шог" үзэх гэж ирсэн мэт "аашлах" нь "өрөвдмөөр".

А sound хамтлаг, тоглолт - oh, амьд хөгжим, таашаал! Sunjin Grand-д тоглодог өдрүүдэд нь тэнд очоод тэчьяадаад суучихдаг байсан санаанд ороод.. Чадварлаг жаалууд, уянгалаг мөртлөө чадалтай хоолой. Бөмбөр, Төгөлдөр хуур сурч байх минь яаав, харамсал. UFO - Ердөө л. Сонсоод л баймаар..

"Гоёлын даашинз" кино - Хөөрхөн. Нэг тийм далд, ойр "дүр".

Wednesday, April 15, 2009

.. vs ..

"zurh" "tseg" taviulsangui. taviulah gej "bundgur" ch huchilsengui.
"zurh" - bazlalt medrehguidee bayasna, "bundgur" - bodoltoi zurchildunu...

"zurh" - tuunteigee l hamt bhiig husne.
"bundgur" - tasraltgui ursan orj ireh "bodol"toi "temtsegch" negen bundguriig uguilne.



gsn ch "zurh", "bundgur" 2-uul neg l zuil husne. "hani".

"zurh" - uurtei n' tustei tsohiloh "ijil"teigee uchraas hanitai.
"bundgur" - "hani bundgur"-iinhuu "heregtei" gej bodssnoo l "huleej avdag"t n' durguilheh, hereggui sanagdsan ch "ingej boddog bh n' ", "ingej bodogduuldag bh n' " gej huleej avdagguid n' tsuhruh.

busguichuudtei haritsahaas esreg huisten, medehgui "bundgur"tei zuuraldah n' uurt amar, moljuurtei sanagdah, naiz nuhudtei maazrahaas "tanihgui, tanil"-tai heleltseh hereldehiin zavsar
eldviig huurneltseh, tonshiltsoh n' hurteeltei bodogdoh, garch tsever agaar amisgalahaas chiigtei baishin dah' agaaraa iluud uzeh, zugaa tsengelees "uitgar"-g huseh..... "bi" met.

jargal? tuuniihee zoolon jigd amisgaag chagnan noirsoj bui turhiig shirteh met - zurh.
jargal? setgel hanamj. setgel hanamj? hangalttai! iluu n' hereggui. - bundgur.

"zurh", "bundgur"-s jargaltai bgaa bh n'.

Wednesday, April 8, 2009

tseg.

duusaa! biee barij tevchij garnaa...chadah yostoi..!
"zurh "-tei gedgee medreh saihan blaa..

tolgoi haragah n'.

Tuesday, April 7, 2009

эзгүйд...

3 хоног гэрээс гарсангүй...гарахыг ч хүссэнгүй... ТВ, ном, сонин, "бодол", пстэй зууралдаж байтал л өдөр өнгөрчих юм. Ганцаараа оронд ормооргүй санагдахаар нь элдэв сайт ухаж, хэрэгтэй хэрэггүй зөндөө л юм уншлаа..

Блог гээч анх бий болоод.. бусдын ертөнцрүү зөвшөөрөлгүй нэвтэрдэг болсноосоо хойш, яагаад ч юм нэг л бодол дагаад яваад байдаг байсан юм. Тэр нь Бичлэг, сэтгэгдэлдээ дарагдаад, орж гарагсад нь чихэлдээд, хүн болгонд үнэлэгдсэн, бүтээлээ туурвигч, бусдад таалагдах, хэн нэгний мэдлэгт нэмэх болохыг хүсэгч хэн нэгний блогоос илүүтэйгээр, хүнд бус өөртөө бичдэг, хүн болгонд мэдэгдэхийг чухалчилдаггүй, "хараат бус" ертөнцтэй таарах... Тун Цөөхөн таарсан. Өнөөдөр тэдний нэгийг өөртөө илрүүлсэндээ бага ч гэсэн таашаал аваастай... Хэд хэдэн бичлэгээс үзвэл доторх хүн нь нийтэч, нээлттэй байхыг хүсдэг нэгэн болтой юм..

Бумбаакаа өвөртлөөд хэвтдэг л байхдаа..