Thursday, August 26, 2010

Амралт...

8 сар. УБ-Мөрөн 1.30 цаг. Мөрөн-Хатгал 100 км 4-5 цаг. Зорьсон газар.. Хөвсгөл далай.
Гайхалтай байгаль. Очихыг., Харахыг., мэдрэхийг хүссэн газарт хайртай хүмүүсийнхээ нэг хэсэгтэй, ханийнхаа тэвэрт хэдэн өдрийг таашаалд умбан үдэв.

Сүхбаатар онгоц.. Хараа булаам байгаль.. хамаг мэдрэхүй, эд эс сэргэх мэт.. утсан загасны амт.. музей.. Дэлгэр мөрөн..

9 сарын эх. Хэдэн нөхөд, нөхдийн гэр бүл, үр хүүхдүүдтэй салхинд гарсан. Бас л нэг сайхан амралтын өдрүүд. Ярианы гол сэдэв: гэр бүл, үр хүүхэд, гэр бүлийн харилцаа болсон мэт.

Дараагийн амралтын өдрийн орой - найзын лагерьт 4-үүл тарвалзав. Ажил сургууль цэцэрлэг ороод лагерь нам гүм..

Дараа жил Архангай нутгаар аялах төлөвлөгөө байна.