Monday, November 12, 2007

...

Сэтгэл
Миний сэтгэл гонзгой урт –улаан хоолой шиг
Мушгирч уурлахаараа пөмбийж хавагнаад томболздог.
Баярлахаараа агшиж сунаад, агшиж сунаад, агшиж сунаад
Байдгаараа тэлээд, тэлээд, тэгээд тэгээд, тэгээд сөөчихдөг.
Гомдохоороо үрчийж хорчийгоод хальс шиг болж хатаад
Гол дээр тоглож байгаа хүүхэд шиг сураггүй болчихдог
Хорсохоороо хачин шар ногоон өнгөтэй болж хувираад
Хороо шахаж байгаа могой шиг чивчрээд хагарчихдаг.
Тайван байхдаа гонзгой урт юм л унжийгаад талимаараад
Таньдаг хүн мэндэлж байгаа юм шиг тайван байдаг.
Атаархахаараа ... Аа нэн аюултай татвас татвас хийгээд
Амьсгаа нь давчидсан хүн агаар эрэх шиг аль ч учраа олохгүй.
Догдлохоороо дэндүү гоё дороо цовхчин ийш тийшээ санжигнаад
Долоон өнгөөр солонгороод даанч дэндүү гоё, гоё, гоё
Хүлээхээрээ миний сэтгэл хааяа нэг, хааяа нэг хөдөлснөө
Хүлээтэй юм шиг хөдөлгөөнгүй хөхрөөд хүлээгээд л байдаг.
Миний сэтгэл баярладаг, гомддог, догдолдог, атаархдаг
Миний сэтгэл муухай, сайхан, хорсдог, уурладаг, хүлээдэг
Миний сэтгэл өөр яадаг билээ? Гунихардаг, эрхэлдэг, эмзэглэдэг
Миний сэтгэл заримдаа надад сэтгэл байхгүй юм шиг санагддаг.
/Б. Галсансүх/



Namriin tuguld gantsaar alhnam...
Nasaaraa namriin tuguld gantsaar alhval
Namriin tuguld namar irehee bolij
Nadaas namriin medremj turuh bh... / ... /