Thursday, May 28, 2009

тайван...дөлгөөн...хүслээрээ...дураараа..."барьвал" "эс тавих"..."эс барьвал" "үл тоох"...хүчтэй салхи...бороон чимээ...нээлттэй цонх...сэнгэнэсэн агаар...бороон дусал...нойтон алга...замын гэрэлтүүлэг...машин зам...хаа нэг үзэгдээд өнгөрөх машин...цаг...шөнийн 3...зөгийн балтай сүүний амт...өөрөөрөө өнгөрөх өдрийн амт...дуусдаг болохоор амттай.

Monday, May 18, 2009

setgel gedeg erhten...

...nuhurlul bus, bi l, nuhurluliig hudaldaj avch bsan boltoi yum...
tedengui bi, nadgui ted amisgalj, amidarch chadna gedeg oilgomjtoigoos hoish tsag hugatsaa haruulna bidde...

erduu l, ingej temdegleh gsn sanaa bsan bh. gomdsimu, tunisimu, ter ued "sonin" medremj tursun boltoim.

"Хальж асгарсан сүүг хамж авч болдоггүй шиг ухаангүй хатуу сэтгэлийг уяраан зөөллөх амаргүй". hezee ch yum, haanaas ch yum harsan ugs met.

Sunday, May 10, 2009

Зүрх

Зүрх зүүн талд байдаг юм байна
Зүүрмэглэх шөнийн сэрүүн навчис надад хэллээ
Зүрх зүүн талд байдаг юм байна
Зөөлөн дэрэн дээр чимээгүй бөмбөрөх нулимс минь хэллээ

Зүрх хүнд байдаг юм байна
Зөрүүд хатуу хорвоогийн хориод нас минь хэллээ
Зүрх надад байсан юм байна
Зүсэр бороон дундуур олдсон зөрөг зам хэллээ

Зүрх бас өвдөж шаналдаг юм байна
Зөөлөн эрдүү дууг чинь сонсоод эдгэрдэг юм байна
Зүрх надад байсан юм байна
Зөвхөн чи л надад байхгүй байсан юм байна.

/Бямбажавын Энхтуяа/