Tuesday, November 29, 2011

*

өвөл болчихсон.. дуртай өнгө нэг л мэдэхэд өнгөрчихөж.. энэ жил цаг хугацаа бага байсан уу, илүү чухал зүйлд анхаарал минь байснаас тэрүү намрыг үнэндээ бага мэдэрлээ.. гэхдээ намар дахиад л ирнэ, тэр үед "бид" инээсээр дахиад л мэдэрч чадна гэж найдна.

зөндөө л үйл явдал, өөрчлөлтүүд гарсан байна. Хоолой бүр таг болж 14 хоносныг эс тооцвол ихэнх нь сайхан өөрчлөлтүүд, мэдрэмжүүд байсан юм болов уу. :p

дараа жил.. ачаалал жаахан их байх шинжтэй. тэрнээсээ жаахан ч гэсэн хөнгөвчлөх гээд юм юмандаа зэрэг бондогноод байсан жаахан хурдан ядрах гээд, одоо нэг сар бондогночихвол зарим нэг нь амралт нь таарч ачаалал багасаад ирвэл ч дун өвлөөр гэр зуур байх ч сайхан шүү.

яг бичих гээд суусан, гар бодол тогтож өгдөггүй. энэ тал дээр ер нь жаахан залхуу болоод байна уу, хааяа нэг хэдэн шагайдаг блогоо нээж харчаад гардаг юм, хажуудаа цай, дуртай дуугаа тавьчихаад тухтай сонирхох ч сайхан шүү.

удахгүй нээрэн шинэ жил..

Sunday, July 24, 2011

Цас..

Компьютерийн хойно тухтай суусангүй удаж.

Наадам - өөрийн дотны хэдхээн хүмүүстэйгээ хамт зуслан дээрээ тааваараа, тайван намуунд, аав, ээжийн гарын хоолыг амталсан шиг, "эрхэлж" өнгөрүүлэв. 12нд төв цэнгэлдэхээр шагайж хуушуур бас амтлаад амжаад байгаам.

Эмнэлэг - нилээн хэдэн шинжилгээ үзлэг гэж явав. Эмнэлэг гэж бөөн хүнд суртал, хүнд бөгс. хэл нь татсан хялалзсан хүүхнээр дүүрсэн газар биш л байлтай санагдсан. Хэдэн жирмээкүүд нь бөндөгнөөд л, загнуулах нь холгүй л байдийм байна. Төрөлт харьцангуй ихэссэн нь анзаарагдаж байна билээ.

Ойрд, ганцаар, тайвуухан байхыг ихэд хүсээд байх болж... Боломж гарвал ам зөрчих гээд байгаа байдлаас залхсандаа ч юм болов уу гэж бодно. Сэтгэлээ сайхан нээлцчихдэг байсан ганц нэг нөхдүүдээ хааяа үгүйлэх,би. Тийм хүн, сэтгэлээ нээх, нэгнийг сонсох "хэрэгцээ" нэгтэй байдагтаа ч тэр үү нэг л дотно, ойлгодог хэдхэний тоонд орчихсон явдаг сан.

Цас хармаар санагдчих чинь... :P

Saturday, May 7, 2011

**

эмнэлэг... танил бус орчинд 8 хоног.. дахиад ердөө 2 хоног үлдэв. Нэг бодлын хурдан, нөгөө бодохнээ удаан өнгөрөх өдрүүд. 6 хоног гадагш цухуйсангүй, цухуйхыг ч хүссэнгүй. Цонхоор харагдах орчноо ажсан шиг. Цагийг унтаж амарч өнгөрүүлнэ гэж бодож байтал эмчилгээ, хажуухтайгаа маазрах, ховор яриа дэлгэж байтал орой болчих.

Хэд хоног толгой сийрэг, бие нялхарсаар энэ байдалдаа дасах шинжтэй. Гэхдээ л өөрийн ор дэрээ санаастай, ажилдаа санаа зовоостой, эндээс зохицуулчих санаатай.

Хань, ижий 2тоо жаахан явдал удах шив. Үр дүн нь гарах үед тэд хоёул хамгийн түрүүнд баярдахыг мэдэх учир арай уужрах.

Жаахан, агаарт зогсоё.

Monday, April 18, 2011

Kiss the Rain - Yiruma





ogt tanihgui ter jaal,
haij bsan ter l medremjiig amsuulsan,
tuunii dulaahan, bas tsagaahan setgel,
uurtuu tatsan, namaig.

Sunday, March 13, 2011

гялс юм..

саяхан л оны эцэс.. шинэ он.. гэнэтийн томилолт.. төрсөн өдөр.. гэж байтал нэг мэдэхн 3 сарын дунд үе.

дотор хүн, бодол санаа, сонголт - бүгд ярилцаж тохироод "дэнжигнэх"-ээр шийдсэн мэт.

дотны тодотголтой ч гадны нэгнээс ч "дутуу" мэдрэх тэд.

хэнийг хэлж мэдэхгүй ч хэн нэгнийг хүсэмжлэх би.

асаагуур, кофе, дуудлага.