Sunday, May 10, 2009

Зүрх

Зүрх зүүн талд байдаг юм байна
Зүүрмэглэх шөнийн сэрүүн навчис надад хэллээ
Зүрх зүүн талд байдаг юм байна
Зөөлөн дэрэн дээр чимээгүй бөмбөрөх нулимс минь хэллээ

Зүрх хүнд байдаг юм байна
Зөрүүд хатуу хорвоогийн хориод нас минь хэллээ
Зүрх надад байсан юм байна
Зүсэр бороон дундуур олдсон зөрөг зам хэллээ

Зүрх бас өвдөж шаналдаг юм байна
Зөөлөн эрдүү дууг чинь сонсоод эдгэрдэг юм байна
Зүрх надад байсан юм байна
Зөвхөн чи л надад байхгүй байсан юм байна.

/Бямбажавын Энхтуяа/

1 comment:

ershuu said...

wow yamar goyo shuleg ve