Thursday, April 23, 2009

Чи...

Чамаас єєр хэн ч намайг
Тийм ихээр зовоож байгаагvй
Чамаас єєр хэнийг ч би
Тийм удаанаар хvлээж байгаагvй
Єєр хэн ч намайг
Чам шиг євтгєж байгаагvй
Єєр хэнийг ч би
Чам шиг хайрлаж байгаагvй


Ус шиг, цас шиг, мєс шиг
Гал шиг, салхи шиг, чи минь...


Чи л ганцаараа бусадтай адилгvй байдаг
Чи л ганцаараа бусад шиг байдаг
Хамгаас ичгvvргvй, хамгаас зовиуртай
Хамгаас бvдvvлэг гэвч
Хамгаас эрхэмсэг чи минь
Би чамайг тэвчиж чаддаггvй
Би чамайг л тэвчиж чаддаг
Би чамаас залхдаг
Би чамаас залхдаггvй
Сайхнаас сайхан муугаас муу болон хувирдаг чи
Чиний дэргэд би ер бусын амгалан байдаг
Чиний дэргэд би ердийнхєєсєє чєлєєтєй, энгийн байдаг
Хэн намайг чам шиг галзууруулаагvй
Хэн ч намайг чам шиг тайтгаруулаагvй
Хэн ч намайг чам шиг орхиж яваагvй
Хэн ч над руу чам шиг ирээгvй
Єєр хэний ч биш чиний дэргэд би
Єєрєєрєє байж чаддаг


Ус шиг, цас шиг, мєс шиг
Гал шиг, салхи шиг чи минь...


/Б.Эрдэнэсолонго/

2 comments:

MW said...

Dajgui shuleg bna

ershuu said...

yaagaad iim shuleg tavih bolov? goyo suleg baina