Tuesday, April 7, 2009

эзгүйд...

3 хоног гэрээс гарсангүй...гарахыг ч хүссэнгүй... ТВ, ном, сонин, "бодол", пстэй зууралдаж байтал л өдөр өнгөрчих юм. Ганцаараа оронд ормооргүй санагдахаар нь элдэв сайт ухаж, хэрэгтэй хэрэггүй зөндөө л юм уншлаа..

Блог гээч анх бий болоод.. бусдын ертөнцрүү зөвшөөрөлгүй нэвтэрдэг болсноосоо хойш, яагаад ч юм нэг л бодол дагаад яваад байдаг байсан юм. Тэр нь Бичлэг, сэтгэгдэлдээ дарагдаад, орж гарагсад нь чихэлдээд, хүн болгонд үнэлэгдсэн, бүтээлээ туурвигч, бусдад таалагдах, хэн нэгний мэдлэгт нэмэх болохыг хүсэгч хэн нэгний блогоос илүүтэйгээр, хүнд бус өөртөө бичдэг, хүн болгонд мэдэгдэхийг чухалчилдаггүй, "хараат бус" ертөнцтэй таарах... Тун Цөөхөн таарсан. Өнөөдөр тэдний нэгийг өөртөө илрүүлсэндээ бага ч гэсэн таашаал аваастай... Хэд хэдэн бичлэгээс үзвэл доторх хүн нь нийтэч, нээлттэй байхыг хүсдэг нэгэн болтой юм..

Бумбаакаа өвөртлөөд хэвтдэг л байхдаа..

No comments: