Friday, December 14, 2007

Инээдэг өвс...

Хүн эхлээд гуравдагч хүйстэй байжээ
Хүйтрэхэд хоёр хүйстэй болжээ
Дэлхий эхлээд гурвалжин хэлбэртэй байжээ
Дэнжигнээд байхаар нь бөөрөнхий болжээ
Ингэж бодоод би
Инээгээд л байлаа
Инээгээд л...
Бороо эхлээд бал бурмаар ордог байжээ
Бүгдээрээ хувин тосоод байхаар нь ус болжээ
Зүүд бүхэн эхлээд биелдэг байжээ
Залхуу нь хүрээд зарим нь биелдэг болжээ
Ингэж бодоод би
Инээгээд л байлаа
Инээгээд л...
Хүүхэд эхлээд цэцэгнээс төрдөг байжээ
Харь гаригийнхан гайхаад байхаар нь хүнээс төрдөг болжээ
Хүүхнүүд эхлээд усан оргилуур шиг цацан дур ханадаг байжээ
Харцуул гайхаад байхаар нь дуу алдан дур ханадаг болжээ
Ингэж бодоод би
Инээгээд л байлаа
Инээгээд л...
/Б. Галсансүх/

3 comments:

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Анираас шинэ жилийн бэлэг авах гэсиймаа. наад дуу хуур татдаг матдаг юмаа ахдаа нэг сайн заагаад аль. Тодорхой бас хаанаас гэх мэт

anir said...

nadaas bish oor hunees beleg avchihsan bh shig bn. hehe.
duunuud n minii pc-d bgaa duunuud yumo.

artagnan- артаньян said...

Тэгвэл надаа заагаад алиаач. Танайхаар орохлээр л нэг сайхан дуу яваад эхлэхийн. Хаана ороод ирвээ гэмээр. Нээрээ баярын мэнд энэ чинь. Мэнд хүргэхээ мартцан л туужийн.