Friday, January 11, 2008

цас... бас

цас орж байна. ингэж алхах юмсан гээд л бодоод бсан юм, алхчихав.
метронд нэг л их сонин барьсан, унтсан хүмүүс... төвөгтэй ч юм шиг.
шүхэрдээ түүртсэн хүмүүсийн дундуур, пальтоныхоо малгайг өмсчихсөн, 2 гараа шургуулчихсан, гачин их таашаалтай ганц хүн алхаж байсан байх, шүхэрний ч хэрэг алга.

хүний нас явсан ч сэтгэхүй нь залуу байж, хөгшрөхийг хүсдэггүй байж болно, хэт залуу хүн шиг аашилж, хаа хамаагүй бусдад хэлээ хазах нь холгүй дэмийрэх хэрэг байдаг юм болуудаа гэж албан тушаал нь дээр минь давхиад байгаа хижээл насны нэг эмэгтэйд хэлчихмээр л болоод байх юм, хэлээд хэн хэнд маань даан ч хэрэг болохгүй, эсрэгээр, байдал дордуулж мэдэх нөхөр харагдсан, хоолой дээр гараад байгаа тэр үгсийг залгих хэрэгтэй л юмдаа.

1 comment:

ershuu said...

goyo yumaa tsas orool... end mongold tsas baihgui muuhai bainoo. saaral, utaatai bas huiten. goyo tom-tom tsas oroosoi gej bodool moroodool huleegeel baijiital ovol duusah shinjtei.