Monday, October 1, 2007

Өндөр өө өндөр...

Бахархамаар, хийж чадаж бгаам чинь яахийм гээд бодоход ч таашаал бусдад өгч, өөрөө авч чадаж бгаа монголчууд маань олоон байна. Л. Өлзийтөгс, Б. Шүүдэрцэцэг... Бүсгүй хүн болгон эдэн шиг байх албагүй, уулнаасаа ийм бүсгүйчүүд ховор байсан нь амттай... Хувь хүмүүс талаас нь судалж сонирхож байсангүй, бүтээлүүдийг нь сонирхож байлаа санамсаргүйгээр. би таалсан. энгийн, сайхан хэлдэг, бичдэг. гэхдээ толгой тархи соронздож чаджийна. энгийн боловч наалдацтай, жинтэй. Мөн н.Ганчимэг, н.Эмүжин гэх бүсгүйчүүлийн бүтээлүүд таашаал төрүүлдэг. гээд бодохнээ зөндөөм байнадаг шүү. гэхдээ амрий...

Өөрийгөө тойруулж барьсан хашаа минь
Өндөр
Өөрийгөө тойруулж босгосон хэрэм минь
Өндөр
Явж явж ирсэн орондоо
Ядарч байж босгосон шорондоо
Зүрхээ атгасан шигээ
Сэтгэлээ тагласан шигээ
Зүгээр л тэрийн хэвтсүгэй гэтэл
Хөл гарын минь хаа нэгтэйгээс
Хүн л бололтой уйлж сонсогдоод
Булан тохойны минь хаа нэгтэйгээс
Бурхан л бололтой ёолж сонсогдоод
Өөрийгөө тойруулж барьсан хашаа минь
Өндөр өө өндөр.
/Л. Өлзийтөгс/

1 comment:

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Блогий чинь уншиж сонирхлоо. Яагаад ч юм эмэгтэй залуухан бүсгүй боловуу гэж санагдав.Өдрий тэмдэглэл маягаар эхэлж байгаа чиний блог миний орж саатах газрын нэг болно гэдэгт итгэнэм. Эмэгтэй найрагчидын хувьд тэд нилээн эрхэмсэг ,харьцангүй хөдөлмөрч дотрохоо нилээн сайн чагнаж бичдэг учраас маргахын арга байдаггүй мэт сэтгэгдэл төрдөг. Тэд бүгд уншихгүй байхын аргагүйгээр бичдэг