Thursday, October 11, 2007

Би эгэл хүн...

Биеэрээ ч, сэтгэлээрээ ч эгэл хүн
Уйлахад нулимс арчдаг гараас минь үнэтэй алчуур үгүй,
Уухад үргэлж загнадаг нөхдөөс минь илүү ухаантан үгүй,
Унтахад толгой илбэдэг ээжээс минь илүү ачтан үгүй,

Би эгэл хүн!

Олон намрын бороонд шавшуулж явахдаа
Орчлон дэлхийн аугаа сайханд дурласан,
Оройтсон сартай цуг хээр хонохдоо
Онгон тал дээр хот босохыг зүүдэлсэн.

Би эгэл хүн!

Аян замд явах сайхан ч, эргэж ирэх бүр сайхан,
Амраг бүсгүйдээ магтуулах сайхан ч, зэмлүүлэх бүр сайхан.
Аливаад хянуур болгоомжтой улс намайг хурц зантай гэлцдэг ч
Алганы хонхорт үл тогтох бөөрөнхий байхыг хүсээгүй!

Би эгэл хүн!

Харыг хар, цагааныг цагаанаар нь хэлж,
Хан хорвоод нөхөр, дайсан байдгийг ялгана,
Нөхөдтэйгээ ууна ч, дуулна ч...
Нөмөр болсон гэртээ наргина ч, жаргана ч...

Би эгэл хүн!

Амьдрал минь уртхан тууж ч бай,
Аль эсхүл богинохон шүлэг шиг ч бай,
Уншиж дуусахад хувь заяа минь
Уйтгар төрүүлэхгүйг мэдэж байна.

Би эгэл хүн!

...Хүүхэд шиг агшин зуур гомдоод, дорхноо мартдаг!
Болох болохгүй хэрэгт өөрийгөө өмгөөлөн, хэцүү үг хэлчихээд
Сүүлд нь амаа барьдаг!

Би эгэл хүн!

/О. Дашбалбар/

6 comments:

Док said...

Ямар сайхан шүлэг вэ? Уншиж байгаагүй юм байна.

ershuu said...

goyo shuleg bainaa.

Биеэрээ ч, сэтгэлээрээ ч эгэл хүн
Уйлахад нулимс арчдаг гараас минь үнэтэй алчуур үгүй,
Уухад үргэлж загнадаг нөхдөөс минь илүү ухаантан үгүй,
Унтахад толгой илбэдэг ээжээс минь илүү ачтан үгүй,

ene badag bol bur...

Uunee said...

Үнэхээр сайхан шүлэг байна. Танай блогоор анх зочилж байна. Сайхан бичлэгүүдтэй юм. Амжилт хүсье.

byambaa said...

egel hun bh saihan shuu. egel bus bh geed bdg humuus bh yum. egleesee doloon dor bolood l. tiim humuus ene shulguudiig unshuulah yumsan.

Arsun said...

Сайхан шүлгүүд юмаа. Баярлалаа.

бж said...

Goyo shuleg baina, bayarlalaa