Monday, October 22, 2007

Дэндүү их хайртайдаа чамтай би ханилахгүй...

Дэндүү их хайртайдаа
Чамтай би ханилахгүй
Дэргэд чинь өнгөө гээж
Дээлэнд чинь нулимсаа шингээхгүй
Унаж боссон амьдралд
Уусан байхыг чинь харахгүй
Уруулд чинь духаа наагаад
Учирлаж гуйхгүй

Дэндүү хайртайдаа
Чамтай би ханилахгүй
Хардахын зовлон эдлүүлж
Хажууд чинь би гоёхгүй
Зовлон жаргалын сүүдэрт
Зогдор чинь буухыг үзэхгүй
Өвөрт чинь гандаж
Өөрийг чинь элээхгүй

Дэндүү хайртайдаа
Чамтай би ханилахгүй
Зүс сайханд хууртаж
Зүрхээ эмтлэхийг чинь мэдэхгүй
Өнчрөлийн гашуунд сэтгэлээ үйн
Өр чинь сэмрэхийг тэвчихгүй
Өтлөхийн үнэнд гүйцэгдсэн
Өндрөөс унахдаа өвдөгийг чинь мэдэхгүй

Дэндүү хайртайдаа
Чамтай би ханилахгүй ээ.

/Р. Эмүжин/

4 comments:

artagnan- артаньян said...

Ёстой л дэндүү их хайр байдаг байх даа. Тэхээс баргийн шунан дурласан хшнээ яаж ийгээ л өөрийн болгож авахыг хичээдэг бээз дээ уг нь.

Anonymous said...

улиг болохгүйгээр үлдье ээ гэж

Эрхэс said...

Sain bna u?
Saihan shuleg tavij sonirhuulsand bayarlalaa.

anir said...

erhes sain, sain bnu, saihan namarjij bnuu. :P
bi ta nohdiin blogoor, heletguigeer l haya bas shagaichihdag shuu.