Sunday, October 14, 2007

Хариулт...

Та ном цуглуулдаг уу? ямар төрлийн номонд дуртай вэ?
гэсэн асуулттай таараадхав. Шууд "хүн ном"-нд дуртай, цуглуулдаггүй, гэхдээ сайтар бодвол цуглаатай л байгаам байна, дотор минь, гээл хариулж суух юм өөртөө. Тэгээд бусдын хариултыг анзаарав, детектив, роман, төрөл хамаарахгүй уншдаг гэх. Бага зэргийн гайхшрал... Бусдын ном зохиол, бүтээлд мэдээж дурладаг. гэвч Би яагаад "хүн ном"-д илүүтэйгээр дурладаг юм бол? Надтай төстэйгээр "хүн ном"-д дурлагчид хэр олон бол? "Хүн ном"-ын хуудсыг зүгээр номны хуудас эргүүлэхээс илүү "амттай" болоодуу? хэдэн үг агаарт хийсгээд "хүн ном"-ын сэтгэлийн хөдлөл, нарийхаан утсыг ч хөндөөд өөрөө сэтгэлээ уудалтал нь хүлээдэг болоодуу? чимээ анирыг эвдэн дуу авиаг нь сонсдог болоодуу? магадгүй, хэвлэлийн үйлдвэрээс гараад хэнд ч уншигдаагүй шинэхэн цаасан номоос илүүтэйгээр, яг тэр мөчид засваргүйрээр, үг үсгийн алдаатай ч гэсэн фантаазаас илүү амьдрал, проблем, баяр гуниг ханхалах үгс хөвөрч, уншаад дуусашгүй мэт нэгэн ном нүдний өмнө үзэгдэж, баригдаж, мэдрэгдэж байдаг болоодуу? гээл асуусан дотроос "тиймээ" л гэж байна. тэхээр нь "аан" л гэлээ.
Харин бусдаас ингэж асуувал хэрхэн хариулах бол? гээл дахиад л дотор нөхрөөс тусламж хүсэв. "ажиглая 2уул" гэх шиг болох юм.

2 comments:

Anonymous said...

Хүн ном гэхээр чинь... Ном шиг болчихсон хүн гэсэн үг үү? Баялаг түүхтэй ч юм уу тийм хүмүүс гэсэн үг үү? Тэгээд тэдгээрийг цуглуулна гэдэг бол олон тийм хүмүүстэй танилцана найзална нөхөрлөнө гэсэн үг үү

anir said...

naizlahdaa gol bish, ter huniig zah zuhaas n ooroo ch anzaaraagui bhad n medeh nadad saihan bdag gemeer ch yumuudaa. toonoos chanariig bas iluud uzdeg bj magadda. :)